Төрийн тэргүүний сонгууль дэлхийн хэвлэлд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн хэвлэл
2013.06.28

Төрийн тэргүүний сонгууль дэлхийн хэвлэлд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байлаа. Хамгийн нэр хүндтэй агентлаг, сонин хэвлэлүүд манай сонгуулийг хэрхэн дүгнэснийг нэгтгэн хүргэе.  

“Ройтерс”: Сонгогчид “Ц.Элбэгдорж ямар ч тохиолдолд ялна” гэж бодсон нь ирцэд муугаар нөлөөлөв

Уул уурхайн салбарт тавих хяналтыг чангатгах бодлого барь­даг Ц.Элбэгдорж өнгөрсөн лхагва гарагт болсон Ерөн­хий­лөг­чийн сонгуулийн ялагчаар тодорчээ. Сонгуулийн Ерөнхий хо­роо нь пүрэв гарагт энэ та­лаар мэдээллээ.

Тэрбээр нийт сон­гогчдын 50.23 хувийг дэмж­лэ­гийг авч, МАН-аас нэр дэв­шигч, экс дэлхийн аварга бөх Б.Бат-­Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг ардаа орхи­жээ.

Улаанбаатарт ажилласан Их Британийн ажиглагч Жу­лиан Диерзес “Сонгогчдын ирц бага байсан нь үр дүнд нө­лөөл­­­­лөө. Энэ удаагийн сон­гуу­лийн ирц өмнөх сон­гууль­тай харь­цуулахад 10 ху­­­виар бага бай­сан. Нийгэм тэр аяараа “Ц.Эл­бэгдорж ямар ч тохиол­долд ялалт байгуулна” гэ­сэн бо­долтой байсан. Тийм ч учраас са­нал өгөхөөс хойш суу­сан байх” хэмээн мэдээлсэн юм.

Ц.Элбэгдорж ялалт бай­гуулс­наар тэр болон түүний багийн ги­шүүд уул уурхайн салбарт хя­налт тогтоох, стратегийн ордуудаасаа баялаг бүтээх боломжтой боллоо. 

“Синьхуа”: Монголчууд улс төрийн тогтвортой байдлыг илүүд үзлээ

Ц.Элбэгдорж Монгол Ул­сын Ерөнхийлөгчөөр дахин сон­гогд­лоо. Лхагва гарагт болсон сон­гуульд сонгогчид 64.78 ху­вийн ирцтэй оролцжээ.

Тэрбээр энэ албан тушаалд анх 2009 онд сонгогдсон бө­гөөд түүнээс хойш гадаадын хө­рөн­гө оруулалтыг татах бод­лого баримталж, ДНБ нь 2011 онд 17, өнгөрсөн жил 12 хувь өсч, ОУВС-гаас гаргасан дүг­нэлтээр дэлхийн хамгийн хур­дацтай хөгжиж буй таван улсын нэгд тооцогдох болсон юм.

Шинжээчид сонгуу­лийн үр дүнг “Монголчууд улс төрийн тогтвортой байдлыг илүүд үзсэн сонголт хийлээ” хэмээн дүгнэж байгаа юм.

“Би Би Си”: Гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн ээлтэй нь яллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль “Би Би Си”-д

Монгол Улсын Ерөнхийлөг­чөөр улиран сонгогдсон Ц.Эл­бэг­дорж нь нэр дэвшигчдийн дун­даас гадаадын хөрөнгө оруу­лалтад хамгийн ээлтэй ханддаг нь юм. Өмнө нь сэтгүүлч байсан тэр­бээр 1990 оны ардчилсан хувьс­галын удирдагчдын нэг бай­сан юм.

Өмнөх дөрвөн жилд авлига хээл хахуультай тэмцэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг гол чиглэлээ болгож ажилласан нь ард түм­нээс үнэлгээ авчээ.

Түүний гол өрсөлдөгч Б.Бат-эрдэнэ сон­гогч­дын 41 хувийн дэмжлэг ав­сан бол улсынхаа түүхэн дэх хам­гийн анхны эмэгтэй нэр дэв­шигч Н.Удвал 10 хүрэхгүй ху­вийн санал авчээ. Гэхдээ энэ нь эцсийн дүн биш, хяналтын тоол­лого явуулсны дараа албан ёс­ны дүн гарна гэж албаны хү­мүүс мэдэгдэж байгаа юм.

Өнгөрсөн жил эдийн засгаа 12 хувиар өсгөсөн Монгол Улс уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтыг ихээр татаж чадсан ч гурван сая хүрэхгүй иргэдийн ихэнх нь ядуу амьдарч байгаа юм.

RFI.com: ЗХУ, Харвардад боловсрол эзэмшсэн эрхэм Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн сонгуульд нэр дэвшигчид сур­талчилгааны үеэр байгалийн баял­гаа хэрхэн шударга хуваа­ри­лах асуудлыг гол сэдэв бол­гон сонгож авсан байлаа. Мөн байгаль орчны бохирдол хөн­дүүр сэдвүүдийн нэг болсон нь ажиг­лагдсан.

Дэлхийн эрүүл мэн­дийн байгууллагын гаргасан судал­гаагаар Монголын нийс­лэл Улаанбаатар нь дэл­хийн хам­гийн их агаарын бохирдол­той хотуудын жагсаалтын эх­ний хоёрт бичгдсэн байдаг аж. Тэр­бээр үндсэн боловсролоо 1980-аад онд ЗХУ-ын Украинд эзэмш­сэн бөгөөд хожим Хар­вардын их сургуульд мэргэжил дээш­лүүлжээ.

“Вести”: Монгол Улсыг мэргэжлийн сэтгүүлч дахин дөрвөн жил удирдана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль “Вести”-д

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн сонгуульд Ардчилсан на­маас нэр дэвшин өрсөлдөж, хоёр дахь шатны санал хураалт явуу­лах шаардлагагүйгээр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж нь эх орондоо улс төрч гэдгээс гадна сэтгүүлч мэргэжилтэй байсан гэдгээрээ ялгардаг.

Тэрбээр Мон­голд анхны чөлөөт хэвлэл бай­гуулагдахад ерөнхий ре­дак­тороор ажиллаж байсан, хэв­лэлийн эрх чөлөөний төлөө хий­сэн ажлаараа “Чөлөөт хэв­лэлийн од” хэмээх шагнал гар­даж байжээ.

Ц.Элбэгдоржийн ирэх дөр­вөн жилд хийх ажлын төлөв­лө­гөөнд авто тээврийн дэд бүт­цийг барьж байгуулах, гадны хө­рөнгө оруулалтыг дэмжих ажил багтсан бөгөөд төмөр зам бай­гуулах төсөлд нь ОХУ-ын ком­паниуд оролцохоор сонир­хож байгаа юм.