Л.Энхболд: Одоогийн болон шинээр байгуулах Засгийн газрын алинд нь ч би өргүй
УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.
-Засгийн газрын хуралдаанаар Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг зогсоох шийдвэрийг гаргалаа. Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүний хувьд газар дээр нь очсон байх. Бодит байдал ямар байна вэ?
-Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын ойролцоо байдаг Цагаан хад гаалийн хяналтын бүс нутагт 6000 гаруй жолооч 3000 гаруй иргэн ажиллаж амьдардаг. Гэтэл энэхүү гаалийн хяналтын бүсийг Засгийн газрын энэ сарын 17-ны хуралдаанаар зогсоох тэмдэглэл гарлаа. Тогтоол арай гараагүй байна. Нөхцөл байдал ямар байгааг нэлээд хэдэн удаа очиж үзсэн. Ерөнхий сайдтай ч хамт очсон. Төрийн үйлчилгээгүй нөхцөл байдал хүнд байгаа ч эдийн засгийн хямралтай үед ажил амьдралаа залгуулах гэсэн иргэдийн амьдрал тэнд бий.
Засгийн газар Зам тээвэр хөгжил, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын оруулж ирсэн саналын хүрээнд гаалийн хяналтын бүсийг зогсоох шийдвэр гаргасан гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. 10 мянга гаруй хүний ажил амьдралтай холбоотой зүйл яригдаж байгаа учраас тойргийн гишүүний хувьд Засгийн газрын хуралдааны маргааш нь Ерөнхий сайдтай уулзсан.
Засгийн газар ажлын байрыг нь бий болгоод ард түмнээ бүгдийг нь орлоготой болгож байгаа бол хамаагүй. Гэтэл Цагаан хад гаалийн хяналтын бүсэд амьдрал маш хүнд байгаа. Тоосжилт ихтэй, байгаль, агаар хөрс бохирдож байгаа гэж байгаа Байгаль орчны сайдын хэлж байгаа үнэн.
Харин Зам тээвэр хөгжлийн сайдын хувьд хэд хэдэн зүйл ярьсан. 240 км үргэлжилсэн түгжрэл, хилээр хориотой зүйлсийг нүүрсний дор нууж экспортолж байна гэх асуудлыг ярьж байна. Нөгөө талаас гэмт хэрэг хэрээс хэтэрсэн нь хаалгах шалтгаан гэсэн. Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд хууль бус зүйлс байгаа юу гэвэл, бий. Гэхдээ төрийн бодлогоор цэгцлэх ёстой. Энэ үүднээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох асуудал тавьж байгаа.
-Нүүрс тээвэрлэдэг жолооч нарын нөхцөл байдал хүнд байсаар ирсэн. Мөн хориотой эм тариа хэрэглэдэг асуудал ч бий. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаалгахгүй гэж үзэж байгаа бол сайжруулах ямар ажил хийж байна вэ?
-Тодорхой хэмжээгээр засч сайжруулах ажил явагдаад эхэлсэн. Боомтын нэвтрэх чадварыг сайжруулж тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүст төрийн үйлчилгээг хүргэе гэдэг үүднээс Сангийн сайдаар ахлуулсан Хөгжлийн хөтөч хөтөлбөрийн Ажлын хэсэг ажиллаж байгаа. Боомтын хэсгийг хөгжүүлэхээр зураг төсөл гарчихсан, хот төлөвлөлт хийгдээд төсөв мөнгө нь тавигдаад ирэх оноос шийдэгдэх гэж байна. Наана нь арав гаруй км-ийн зайтай орон нутгийн суурь байсан гурван байшин эзэнгүй байдаг юм. Тэнд эмнэлэг, цагдаа гээд төрийн үйлчилгээг бий болгох зорилгоор орон нутгийн төсвөөс тэрбум гаруй төгрөг гаргаад засварлаж байна.
Харин голд нь үлдээд байгаа Цагаан хадыг цэгцлэх асуудал бий. Цагаан хадыг цэгцлэх талаар Сангийн сайдтай орон нутгийн удирдлагуудыг оролцуулаад бид ярилцсан. Орон нутгийн төсвөөр суурьшмал бүс байгуулж цэгцтэй болгоё. Агаарын бохирдлыг багасгах, гаалийн хяналтын талбайг цомхон цэгцтэй болгож хүмүүсийн ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөх зураг төсөл хийгээд ажил явагдаж байх хооронд Засгийн газар хаах шийдвэр гаргачихлаа.
-Ерөнхий сайдад хандсан байсан. Цагаан хадыг хаалгах асуудал оруулсан сайд нартай уулзаж асуудлыг тавьсан уу?
-Ерөнхий сайдтай уулзаж шалтгааныг нь асуухад хоёр сайд асуудал оруулж ирсэн гэсэн. Зам тээвэр хөгжлийн сайдтай мөн уулзаж энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахдаа орон нутгийн удирдлагуудын саналыг сонссон уу, тойргийн гишүүнтэй нь ярилцав уу. Та нарын гаргасан шийдвэр амьдралд хэр бодитой юм бэ гэдгийг асууж ярилцлаа. Хууль зөрчиж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч ирсэн гэдгийг хэлж байна. Энэ ажил бол Зам тээвэр хөгжлийн сайд биш Хууль зүй дотоод хэргийн сайд буюу хууль хяналтын байгууллагын ажил.
Асуудлыг шийдэхийн тулд өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газартай яриад 30 ажилчинтай цагдаагийн тасаг байгуулсан. Гэмт хэргийг бууруулахын тулд Зам тээвэр хөгжлийн сайд биш цагдаагийнхан ажлаа хийх ёстой. Гаалиар хууль бус зүйлс гаргаж байна гэсэн. Үүнийг мөн л Зам тээвэр хөгжлийн сайд биш гааль, хууль хяналтын байгууллага хийх ёстой.
Татварын мөнгөөр цалинжиж байгаа төрийн албан хаагчид гаалиар хууль бус зүйл нэвтрүүлэхгүй байх ажлаа хийх ёстой. Чадахгүй бол солих хэрэгтэй. Гэтэл хууль хяналтынхан ажлаа муу хийснээс болж арван мянган хүний ажил амьдралыг зогсоож болохгүй. Нэг үгээр хэлэхэд, Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг зогсоох шийдвэр бол шалтгаан биш шалтаг. Тиймээс Зам тээвэр хөгжлийн сайдад энэ асуудлыг Засгийн газартай эргүүлж тавиад хүчингүй болгох зүйлийг хэлж тохирсон.
Мөн Засгийн газар шийдвэрээ хүчингүй болгох цаашлаад орон нутгийн удирдлагууд буюу Засгийн газраас бүрдсэн Ажлын хэсгийг томилж Цагаад хадны гаалийн хяналтын бүсийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар Ерөнхий сайдад албан тоот илгээсэн. Тэгэхгүй бол байдал хүндэрнэ. Жолооч нар гарын үсэг цуглуулж, зарим хөдөлгөөнүүд идэвхжиж эхэлж байна. Энэ байдлыг зөв талаас нь гарц гаргалгаатай шийдвэрлэх хэрэгтэй.
-Арван мянган хүний ажил амьдралаас гадна нүүрсний экспорт буурна гэдгийг орон нутгийн компанийнхан хэлж байна?
-Нүүрсийг Цагаан хадан дээр ачиж буулгаад цааш нь тээвэрлэж байгаа орон нутгийн Тавантолгой хувьцаат компани сүүлийн арваад жил Өмнөговийн эдийн засгийг ашигтай гаргаж улсын төсөвт өөрсдөө татвар төлөхөөс гадна ноогдол ашгаа орон нутагт өгч Өмнөговийг төсөвт татаас өгдөг аймаг болгож чадсан. Өнгөрсөн жил 30 тэрбум, энэ жил 40 тэрбум төгрөг суучихсан байна. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хааснаар орон нутгийн Тавантолгойн үйл ажиллагаа зогсоно.
Ер нь урт дараалал үүсээд байгаа нь ганцхан Цагаан хадны асуудал биш манай гадаад харилцаа геополитикийн асуудал. Хятадын тал өдөрт 1600 машин нэвтрүүлж байсан бол одоо 300-400 болох жишээтэй. Энэ бол хоёр улсын харилцаа болон боомтын нэвтрэх чадварын асуудал. Зам тээвэр хөгжлийн сайд гаалийн хяналтын бүсийг уурхайн аман дээр байгуулж уртын тээврээр хятад гаргая гэдэг асуудал тавьсан.
Нэг талаасаа байж болох асуудал мэт боловч Монгол жолооч нар Хятадын нутаг дэвсгэрээр тээвэр хийнэ. Үүнээс үүдсэн маш олон зөрчилдөөн асуудал гарч ирнэ. Харин Монголчууд нь Монголынхоо, хятадууд нь өөрсдийнхөө нутгаар тээвэр хийвэл ямар ч гацаа үүсэхгүй. Хууль хяналтынхан стандарт дүрэм журмыг нь мөрдүүлэх л хэрэгтэй. Цагаан хаданд зөвхөн Өмнөговийн ард иргэд биш 21 аймгийнхан очиж амьдралаа залгуулж байна. Тиймээс Засгийн газрын шийдвэр цаг үеэ олсонгүй.
-Ардын намтай холбоотой 60 тэрбумын асуудал яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор намын бодлого шинэчлэлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүс албан тушаалаасаа татгалзаад шалгуулах нь зүй ёсны асуудал. Худал үнэнийг ард түмэнд тодорхой болгож өгөх ёстой. Намын шинэчлэлийн асуудал яригдаж байна. Надад ч гэсэн таалагдахгүй зүйлс байгаа. Ардын нам энэ байдлаараа буюу шинэчлэгдэхгүйгээр 2020 оны сонгуульд оролцохоор бол би нэр дэвшихгүй. Мэдээж намыг шинэчлэх талаас нь явна. Янз бүрийн зүйлтэй нэр холбогдсон, сонгууль болохоор гарч ирдэг байдлыг цэгцлэх ёстой.
-Засгийн газрыг огцруулахаар МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурж эхэллээ. Та энэ асуудлыг хэрхэн харж байгаа вэ?
-Бид асуудлаа ярилцах ёстой. Надад шинээр Засгийн газар байгуулна гээд гүйж байгаа нөхдөд өр байхгүй. Мөн одоогийн Засгийн газарт ч өр байхгүй. Тиймээс өөрийнхөө бодсон санасан зүйлсийн төлөө явна. Ер нь бол сэтгэл дундуур байгаа зүйл бий. Өнөөдөр Монгол Улсад хариуцлагын тогтолцоо байхгүйгээс эдийн засаг, санхүүгийн сахилга батгүй байдал улс орныг хямрааж байна. Үүнтэй холбоотой өндөр албан тушаалтнууд эрх чөлөөтэй гүйж явна.
Харин эсрэгээрээ хариуцлага нь ард түмний нуруун дээр татвар болж бууж байна. Бид ард түмэнд хариуцлагын тогтолцоог бий болгоно гэж амласан. Төр бодлогоор төмөр нүүрээ харуулж хариуцлага тооцох чадвартай, шударга ёсыг бий болгох ёстой. Энэ тал дээр дутмаг ажиллаж байгаа учраас ард түмэн дүнгээ тавьсан байх. 60 тэрбум гэж яриад байгаа нь хариуцлагагүй байгаагийн шинж. Хариуцлагатай байсан бол анх гарч ирэхэд нь энэ асуудлыг таслан зогсоох байсан.
Тэгэхгүй бол сонгууль дамжаад дахиад л 2020 онд ярина. Намын их хурлаа хийж асуудлаа хурдан цэгцэлж нэг талд нь гаргахгүй бол зөрчилдөөн их болж байна. Засгийн газар байх эсэх асуудлыг ч ярих ёстой. Сүүлдээ нэгнээ тагнаж чагналаа гэх мэтээр үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхал хэрээс хэтэрлээ. Ер нь намууд шинэчлэгдэх ёстой. Намын санхүүжилтийг ч ил болгох хэрэгтэй. Магадгүй Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярих цаг болсон.
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинээр байгуулагдсан парламент хэрхэн ажилласан гэж дүгнэж байна вэ. Мөн хувь гишүүний хувьд хэдэн хуулийн төсөл дээр ажиллав?
-Парламент өмнөө тавьсан зорилгоо биелүүлж байгаа гэж ойлгож байгаа. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүй бол болохгүй болсон эдийн засгийг дампууруулчихсангүй гэж бодож байна. Энэ нь олон улсын зах зээл дээр Монгол Улсын нэр хүндийг сэргээх алхам байлаа. Эдийн засаг сэргэсэн учраас хүүхдийн мөнгийг бүрэн олгохоор болсон зэргээр нийгмийн салбар руу чиглэсэн нэлээдгүй ажлыг хийлээ гэж харж байгаа.
Малчдын тэтгэврийн насыг наашлуулж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хүрээнд арваад хуульд өөрчлөлт оруулж байна. Энэ мэтээр нийгмийн бодлого, халамжийн чиглэлээр нааштай бодитой алхам хийж байна гэж бодож байгаа. Гэхдээ ард түмний нуруун дээр татвар нэмсэн, тэтгэврийн насыг нэмлээ, буурууллаа гэх мэтээр амлалтаасаа буцсан зэргээр сөрөг хүчин шүүмжиллээ. Дүнгээ ч тавиуллаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн Ардын намд итгэл үзүүлсэнгүй.
Алдаа оноо нэгийг ойлгуулж, илүү их эрч хүчтэй өргөн далайцтай ажиллах шаардлага гарч ирж байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд таван хууль дээр ажиллалаа. Эдгээрээс цагдаа, хил, прокурор, оффшортой тэмцэх тухай хуулиуд батлагдлаа. Одоо Казиногийн тухай хуулийг ахалж ажиллаж байна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орчихвол батлагдах байх гэж итгэж байгаа. Мөн эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрүүдийг батлалцсан.
Сэтгүүлч С.Уянга
УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.
-Засгийн газрын хуралдаанаар Цагаан хадныгаалийн хяналтын бүсийг зогсоохшийдвэрийг гаргалаа. Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүний хувьд газар дээр нь очсонбайх. Бодит байдал ямар байна вэ?
-Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтынойролцоо байдаг Цагаан хад гаалийн хяналтынбүс нутагт 6000 гаруй жолооч 3000 гаруй иргэнажиллаж амьдардаг. Гэтэл энэхүү гаалийнхяналтын бүсийг Засгийн газрын энэ сарын 17-ныхуралдаанаар зогсоох тэмдэглэл гарлаа. Тогтоол арай гараагүй байна. Нөхцөл байдал ямарбайгааг нэлээд хэдэн удаа очиж үзсэн. Ерөнхийсайдтай ч хамт очсон. Төрийн үйлчилгээгүйнөхцөл байдал хүнд байгаа ч эдийн засгийнхямралтай үед ажил амьдралаа залгуулах гэсэниргэдийн амьдрал тэнд бий.
Засгийн газар Зам тээвэр хөгжил, Байгаль орчинаялал жуулчлалын сайдын оруулж ирсэн саналын хүрээнд гаалийн хяналтын бүсийг зогсоохшийдвэр гаргасан гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. 10 мянга гаруй хүний ажил амьдралтайхолбоотой зүйл яригдаж байгаа учраас тойргийнгишүүний хувьд Засгийн газрын хуралдааны маргааш нь Ерөнхий сайдтай уулзсан. Засгийн газар ажлын байрыгнь бий болгоод ард түмнээ бүгдийг нь орлоготой болгож байгаа бол хамаагүй. Гэтэл Цагаан хад гаалийн хяналтынбүсэд амьдрал маш хүнд байгаа. Тоосжилт ихтэй, байгаль, агаар хөрс бохирдож байгаа гэж байгаа Байгальорчны сайдын хэлж байгаа үнэн. Харин Зам тээвэр хөгжлийн сайдын хувьд хэд хэдэн зүйл ярьсан. 240 кмүргэлжилсэн түгжрэл, хилээр хориотой зүйлсийг нүүрсний дор нууж экспортолж байна гэх асуудлыг ярьж байна. Нөгөө талаас гэмт хэрэг хэрээс хэтэрсэн нь хаалгах шалтгаан гэсэн. Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд хуульбус зүйлс байгаа юу гэвэл, бий. Гэхдээ төрийн бодлогоор цэгцлэх ёстой. Энэ үүднээс Засгийн газрын тогтоолыгхүчингүй болгох асуудал тавьж байгаа.
-Нүүрс тээвэрлэдэг жолооч нарын нөхцөл байдал хүнд байсаар ирсэн. Мөн хориотой эм тариа хэрэглэдэгасуудал ч бий. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаалгахгүй гэж үзэж байгаа бол сайжруулах ямаражил хийж байна вэ?
-Тодорхой хэмжээгээр засч сайжруулах ажил явагдаад эхэлсэн. Боомтын нэвтрэх чадварыг сайжруулж тэндажиллаж амьдарч байгаа хүмүүст төрийн үйлчилгээг хүргэе гэдэг үүднээс Сангийн сайдаар ахлуулсан Хөгжлийнхөтөч хөтөлбөрийн Ажлын хэсэг ажиллаж байгаа. Боомтын хэсгийг хөгжүүлэхээр зураг төсөл гарчихсан, хоттөлөвлөлт хийгдээд төсөв мөнгө нь тавигдаад ирэх оноос шийдэгдэх гэж байна. Наана нь арав гаруй км-ийн зайтайорон нутгийн суурь байсан гурван байшин эзэнгүй байдаг юм. Тэнд эмнэлэг, цагдаа гээд төрийн үйлчилгээг бийболгох зорилгоор орон нутгийн төсвөөс тэрбум гаруй төгрөг гаргаад засварлаж байна. Харин голд нь үлдээд байгааЦагаан хадыг цэгцлэх асуудал бий. Цагаан хадыг цэгцлэх талаар Сангийн сайдтай орон нутгийн удирдлагуудыгоролцуулаад бид ярилцсан. Орон нутгийн төсвөөр суурьшмал бүс байгуулж цэгцтэй болгоё. Агаарын бохирдлыгбагасгах, гаалийн хяналтын талбайг цомхон цэгцтэй болгож хүмүүсийн ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхзураг төсөл хийгээд ажил явагдаж байх хооронд Засгийн газар хаах шийдвэр гаргачихлаа.
-Ерөнхий сайдад хандсан байсан. Цагаан хадыг хаалгах асуудал оруулсан сайд нартай уулзаж асуудлыгтавьсан уу?
-Ерөнхий сайдтай уулзаж шалтгааныг нь асуухад хоёр сайд асуудал оруулж ирсэн гэсэн. Зам тээвэр хөгжлийнсайдтай мөн уулзаж энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахдаа орон нутгийн удирдлагуудын саналыгсонссон уу, тойргийн гишүүнтэй нь ярилцав уу. Та нарын гаргасан шийдвэр амьдралд хэр бодитой юм бэ гэдгийгасууж ярилцлаа. Хууль зөрчиж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч ирсэн гэдгийг хэлж байна. Энэ ажил болЗам тээвэр хөгжлийн сайд биш Хууль зүй дотоод хэргийн сайд буюу хууль хяналтын байгууллагын ажил. Асуудлыгшийдэхийн тулд өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газартай яриад 30 ажилчинтайцагдаагийн тасаг байгуулсан. Гэмт хэргийг бууруулахын тулд Зам тээвэр хөгжлийн сайд биш цагдаагийнхан ажлаахийх ёстой. Гаалиар хууль бус зүйлс гаргаж байна гэсэн. Үүнийг мөн л Зам тээвэр хөгжлийн сайд биш гааль, хууль хяналтын байгууллага хийх ёстой. Татварын мөнгөөр цалинжиж байгаа төрийн албан хаагчид гаалиар хууль бусзүйл нэвтрүүлэхгүй байх ажлаа хийх ёстой. Чадахгүй бол солих хэрэгтэй. Гэтэл хууль хяналтынхан ажлаа муухийснээс болж арван мянган хүний ажил амьдралыг зогсоож болохгүй. Нэг үгээр хэлэхэд, Цагаан хадны гаалийнхяналтын бүсийг зогсоох шийдвэр бол шалтгаан биш шалтаг. Тиймээс Зам тээвэр хөгжлийн сайдад энэ асуудлыгЗасгийн газартай эргүүлж тавиад хүчингүй болгох зүйлийг хэлж тохирсон. Мөн Засгийн газар шийдвэрээ хүчингүйболгох цаашлаад орон нутгийн удирдлагууд буюу Засгийн газраас бүрдсэн Ажлын хэсгийг томилж Цагаад хадны гаалийн хяналтын бүсийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар Ерөнхий сайдад албан тоот илгээсэн. Тэгэхгүй болбайдал хүндэрнэ. Жолооч нар гарын үсэг цуглуулж, зарим хөдөлгөөнүүд идэвхжиж эхэлж байна. Энэ байдлыг зөвталаас нь гарц гаргалгаатай шийдвэрлэх хэрэгтэй.
-Арван мянган хүний ажил амьдралаас гадна нүүрсний экспорт буурна гэдгийг орон нутгийн компанийнханхэлж байна?
-Нүүрсийг Цагаан хадан дээр ачиж буулгаад цааш нь тээвэрлэж байгаа орон нутгийн Тавантолгой хувьцааткомпани сүүлийн арваад жил Өмнөговийн эдийн засгийг ашигтай гаргаж улсын төсөвт өөрсдөө татвар төлөхөөсгадна ноогдол ашгаа орон нутагт өгч Өмнөговийг төсөвт татаас өгдөг аймаг болгож чадсан. Өнгөрсөн жил 30 тэрбум, энэ жил 40 тэрбум төгрөг суучихсан байна. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хааснаар орон нутгийнТавантолгойн үйл ажиллагаа зогсоно. Ер нь урт дараалал үүсээд байгаа нь ганцхан Цагаан хадны асуудал бишманай гадаад харилцаа геополитикийн асуудал. Хятадын тал өдөрт 1600 машин нэвтрүүлж байсан бол одоо 300-400 болох жишээтэй. Энэ бол хоёр улсын харилцаа болон боомтын нэвтрэх чадварын асуудал. Зам тээвэрхөгжлийн сайд гаалийн хяналтын бүсийг уурхайн аман дээр байгуулж уртын тээврээр хятад гаргая гэдэг асуудалтавьсан. Нэг талаасаа байж болох асуудал мэт боловч Монгол жолооч нар Хятадын нутаг дэвсгэрээр тээвэрхийнэ. Үүнээс үүдсэн маш олон зөрчилдөөн асуудал гарч ирнэ. Харин Монголчууд нь Монголынхоо, хятадууд ньөөрсдийнхөө нутгаар тээвэр хийвэл ямар ч гацаа үүсэхгүй. Хууль хяналтынхан стандарт дүрэм журмыг ньмөрдүүлэх л хэрэгтэй. Цагаан хаданд зөвхөн Өмнөговийн ард иргэд биш 21 аймгийнхан очиж амьдралаа залгуулжбайна. Тиймээс Засгийн газрын шийдвэр цаг үеэ олсонгүй.
-Ардын намтай холбоотой 60 тэрбумын асуудал яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор намын бодлогошинэчлэлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүс албан тушаалаасаа татгалзаадшалгуулах нь зүй ёсны асуудал. Худал үнэнийг ард түмэнд тодорхой болгож өгөх ёстой. Намын шинэчлэлийнасуудал яригдаж байна. Надад ч гэсэн таалагдахгүй зүйлс байгаа. Ардын нам энэ байдлаараа буюу шинэчлэгдэхгүйгээр 2020 оны сонгуульд оролцохоор бол би нэр дэвшихгүй. Мэдээж намыг шинэчлэх талаас нь явна. Янзбүрийн зүйлтэй нэр холбогдсон, сонгууль болохоор гарч ирдэг байдлыг цэгцлэх ёстой.
-Засгийн газрыг огцруулахаар МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурж эхэллээ. Та энэ асуудлыг хэрхэнхарж байгаа вэ?
-Бид асуудлаа ярилцах ёстой. Надад шинээр Засгийн газар байгуулна гээд гүйж байгаа нөхдөд өр байхгүй. Мөнодоогийн Засгийн газарт ч өр байхгүй. Тиймээс өөрийнхөө бодсон санасан зүйлсийн төлөө явна. Ер нь бол сэтгэлдундуур байгаа зүйл бий. Өнөөдөр Монгол Улсад хариуцлагын тогтолцоо байхгүйгээс эдийн засаг, санхүүгийнсахилга батгүй байдал улс орныг хямрааж байна. Үүнтэй холбоотой өндөр албан тушаалтнууд эрх чөлөөтэй гүйжявна. Харин эсрэгээрээ хариуцлага нь ард түмний нуруун дээр татвар болж бууж байна. Бид ард түмэнд хариуцлагын тогтолцоог бий болгоно гэж амласан. Төр бодлогоор төмөр нүүрээ харуулж хариуцлага тооцох чадвартай, шударга ёсыг бий болгох ёстой. Энэ тал дээр дутмаг ажиллаж байгаа учраас ард түмэн дүнгээ тавьсан байх. 60 тэрбум гэж яриад байгаа нь хариуцлагагүй байгаагийн шинж. Хариуцлагатай байсан бол анх гарч ирэхэд нь энэасуудлыг таслан зогсоох байсан. Тэгэхгүй бол сонгууль дамжаад дахиад л 2020 онд ярина. Намын их хурлаа хийжасуудлаа хурдан цэгцэлж нэг талд нь гаргахгүй бол зөрчилдөөн их болж байна. Засгийн газар байх эсэх асуудлыг чярих ёстой. Сүүлдээ нэгнээ тагнаж чагналаа гэх мэтээр үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхал хэрээс хэтэрлээ. Ер ньнамууд шинэчлэгдэх ёстой. Намын санхүүжилтийг ч ил болгох хэрэгтэй. Магадгүй Улс төрийн намын тухай хуульдөөрчлөлт оруулах асуудлыг ярих цаг болсон.
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинээр байгуулагдсан парламент хэрхэн ажилласан гэж дүгнэж байнавэ. Мөн хувь гишүүний хувьд хэдэн хуулийн төсөл дээр ажиллав?
-Парламент өмнөө тавьсан зорилгоо биелүүлж байгаа гэж ойлгож байгаа. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүй бол болохгүй болсон эдийн засгийг дампууруулчихсангүй гэж бодож байна. Энэ нь олон улсын зах зээл дээр Монгол Улсын нэр хүндийг сэргээх алхам байлаа. Эдийн засаг сэргэсэн учраас хүүхдийн мөнгийг бүрэн олгохоор болсон зэргээр нийгмийн салбар руу чиглэсэн нэлээдгүй ажлыг хийлээ гэж харж байгаа. Малчдын тэтгэврийн насыг наашлуулж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хүрээнд арваад хуульд өөрчлөлт оруулж байна. Энэ мэтээр нийгмийн бодлого, халамжийн чиглэлээр нааштай бодитой алхам хийж байна гэж бодож байгаа. Гэхдээ ард түмний нуруун дээр татвар нэмсэн, тэтгэврийн насыг нэмлээ, буурууллаа гэх мэтээр амлалтаасаа буцсан зэргээр сөрөг хүчин шүүмжиллээ. Дүнгээ ч тавиуллаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн Ардын намд итгэл үзүүлсэнгүй. Алдаа оноо нэгийг ойлгуулж, илүү их эрч хүчтэй өргөн далайцтай ажиллах шаардлага гарч ирж байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд таван хууль дээр ажиллалаа. Эдгээрээс цагдаа, хил, прокурор, оффшортой тэмцэх тухай хуулиуд батлагдлаа. Одоо Казиногийн тухай хуулийг ахалж ажиллаж байна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орчихвол батлагдах байх гэж итгэж байгаа. Мөн эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрүүдийг батлалцсан.