2011.09.21

Тавантолгойн 20 хувь З-4 тэр бум доллар болно

Өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн  ажлын хэсэг хуралдсан.  Хуралдааны гол асуудал хөрөнгө оруулж буй консерциумд орж буй компаниудын хувь хэмжээний асуудал байв. Түүнчлэн Япон, Өмнөд Солонгос улсыг ямар байдлаар Тавантолгойн асуудалд оруулахыг ажлын хэсгийнхэн дахин судална хэмээсэн. Ингэснээр өмнө нь тогтоогоод байсан БНХАУ-ын 40 хувь,АНУ-ын 24 хувь, ОХУ болон манай улсын тус тусын 16 хувь дашин шог болох уу гэсэн асуулт үлдлээ. Энэ асуултад талууд хэрхэн хариулсныг хүргэе.


-Ухаа худагт Тавантолгойн коксжих нүүрсний 20 хүртэлх хувь бий гээд бодоход энэ хувь 650 сая доллар болсон. Тэгвэл Ухаа худгаас тав дахин том Тавантолгойн 20 хувь 3-4 тэрбум доллар болно.Баялаг бол биет хөрөнгө. Харин хувьцаа биет бус. Хувьцаа нь ногдол ашиг авах, худалдаж болох үнэт цаас, заавал төлөх ёстой зээл биш.Тэгэхээр УИХ-ын тогтоолыг баримтлаад энэ биет хөрөнгийг соёлтой байдлаар үнэт цаасжуулж ил тодоор үнэ хаялцуулахгүйгээр хөрөнгө босгох нь шударга болох юм. Баялгаар үнэ тохирох гээд зүтгээд байгаа нь ойлгомжгүй, хууль зөрчсөн явдал. Түүнчлэн баялгаа хувааж хувь амалчихаад Тавантолгойг хуваах гээгүй гээд мэлзээд байх юм. Хөршүүдэд хувь амласан нь хэрэгжихгүй бол Монголын олон тулгуурт гадаад бодлогын нэгдмэл байдалд сөргөөр
нөлөөлнө. Заавал тансаглаж хөршүүддээ Тавантолгойгоос хувь өгснөөс жил бүр худалдах хэмжээ, үнээ тохироход л хангалттай, шударга байх ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.