УИХ-ын чуулган  15 цагт товлогджээ
2017.09.07

УИХ-ын чуулган 15 цагт товлогджээ

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийж Засгийн газрыг огцруулах асуудлаар хэлэлцсэн билээ. Гэвч УИХ дах МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа  завсарлага авсан юм. Учир нь тэрээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын тагнасан, чагнасан гэх маргааныг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцсэний дараа асуудлыг хэлэлцэх нь зөв хэмээн үзсэн.

Тэгвэл өнөөдөр Тусгай хяналтын дэд хороо 10 цагийн үед хуралдсан. Харин УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр 15 цагт эхлүүлж, дэд хорооны дүгнэлтийг хэлэлцэхээр товлосон хэмээн УИХ-ын тамгын газрын дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээллээ.