УИХ-ын гишүүд
2017.09.07

УИХ-ын дарга, МАН-ын бүлгийн дарга нар хууль зөрчсөн үү?

 УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн билээ.Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлын үнэн зөвийг олж, төрийн тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлсний дараа асуудлыг ярих нь зөв хэмээгээд завсарлага авсан юм.

Энэхүү шалтгаан нь Засгийн газрыг огцруулахтай ямар нэг байдлаар холбогдох шалтгаангүй завсарлага авах ёсгүй гэж нэр бүхий гишүүд үзэж байна. “МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Бүлгийнхээ шийдвэрийг зөрчиж байна. Хууль зөрчсөн үйлдлийг даган дуурайх хэрэггүй. УИХ-ын дарга Үндсэн хуулийг зөрчлөө хэмээв.