2017.09.14

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг СӨХ-ын эрхзүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг СӨХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа билээ. Тэрээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд СӨХ-ын эрхзүйн байдлыг сайжруулахаар СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан 8 дугаар сарын 31-нд СӨХ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүдэд хуулийн төслийн эхний хувиалбарыг танилцуулж санал бодлоо солилцсон билээ.

 

Харин энэ сарын 13, 14-ний өдрүүдэд уг хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгийг хийж байна.

Өчигдрийн хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн 4-р хорооны 97 дугаар дунд сургуульд болж өнгөрсөн бол өнөөдрийн хэлэлцүүлэг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд 18 цагт болох юм.

 

Хэлэлцүүлэгт ирж, хуулийн төслийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ үү гэж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг цахим хуудсаараа дамжуулан уриаллаа.