2017.09.27

Ж.Сандагсүрэн: Нэг ч хүүхдийг газраар хэвтүүлэхгүй байхаар асуудлыг шийднэ

Өвлийн улиралд амьсгалын замын халдварт өвчний тархалт нэмэгддэг.

Хүүхдийн томуу, томуу төст өвчний үед хамгийн тулгамддаг асуудал бол хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн орны хүрэлцээний асуудал байдаг. Өнгөрсөн жил нийслэлийн бүх дүүргийн эмнэлгийн ачаалал хэтэрч, коридорт хэвтэх тохиолдол ихээр гарч байсан. Энэ жилийн хувьд эмнэлгүүдийн ачааллыг хэрхэн шийдэх болсон талаар UBS ТВ-ийн мэдээг хүргэж байна. 

Эрүүл мэндийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч  Л.Бямбасүрэн

"Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Энэхүү тушаалын дагуу, бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагад ямар арга хэмжээ авах вэ гэдгийг зааж өгсөн."

Хамгийн олон хүн амтай СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн

"Энэ асуудал зөвхөн өнгөрсөн жил гарсан юм биш. энэ сүүлийн 6-7 жил үргэлжилсэн асуудал. эмнэлгийн өөрийнх нь багтаамж бага байгаа нь үүнд нөлөөлж байгаа. Гэхдээ энэ жил бид нар нэг ч хүүхдийг газраар хэвтүүлэхгүй байхаар асуудлыг шийднэ"