2017.09.28
Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2017.09.27/ болж,хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томиллоо.
Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй, улсад 29 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ. Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм.