Ж.Энхбаяр: Зарчим нэрээр тохироо ярьж байгаа нь улс төрийн увайгүй үйлдэл
2017.10.11

Ж.Энхбаяр: Зарчим нэрээр тохироо ярьж байгаа нь улс төрийн увайгүй үйлдэл

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

-Улсын төсөв хэлэлцэх хугацаа дөхчихсөн, Төсвийн тодотгол гацаанд орчихсон байхад эрх баригч нам бүлгээ ч хуралдуулж чадсангүй. Уг нь энэ улсад албан тушаалаас илүүгүй хэлэлцэх асуудал бишгүй олон байна. Бүлэг хэзээ хуралдах вэ?

-Тантай санал нэг байна. Хэн нэг улс төрчид сайдын суудал хуваарилах асуудал хамгийн чухал сэдэв байж болохгүй. У.ХүрэлсүхийгМАН эрх барих дээд байгууллагаараа Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. МАН- ын УИХ дахь бүлэг 100 хувийн саналаар дэмжсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо ч 100 хувь дэмжсэн. УИХ- ын чуулганаар ч олонхи нь дэмжлээ.

Үндсэн хуулиар эрхийг нь өгсөн. Энэ бол тохироо биш. Нийгэмд шударга ёс тогтоох, эдийн засгийг сэргээх сонгуулийн амлалтыг нь хэрэгжүүлэх хүчтэй, чадвартай ажил хэрэгч Засгийн газрыг Ерөнхий сайд оруулах ёстой. Энд ямар нэгэн тохироо, бүлэг фракцийн эрх ашиг хангагдах юм бол нийгмийн хүлээлт талаар болно.

-МАН өнгөрсөн долоо хоногт хоёр хуваагдчихсан байсан. Нөхцөл байдал өөрчлөгдсөн үү. Хоорондоо ойлголцож чадав уу?

-Бүтцэд өөрчлөлт орохгүй. Одоо байгаа бүтцээр цаашаа явна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Бүрэлдэхүүний

асуудлаар ойлголцолд хүрсэн үү гэж сонирхож байна гэж ойлголоо. Бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын тэргүүн өөрөө танхимаа бүрдүүлэх бүрэн эрхтэй гэж заасан. Тэр хүрээнд У.Хүрэлсүх Ерөнхий сайд энэ долоо хоногт бүрэлдэхүүний нэрийг оруулж ирнэ. Бүлгийн хурлаар зөрчилдсөн асуудал байхгүй. Энэ бол Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх. Нөгөө талаас хэнтэй ч хуваалцахгүй хариуцлага хүлээх үүрэг бий болно.

-Бүрдэх Засгийн газраас олон зүйл хүлээж байна. Улс орны эдийн засаг хэцүүхэн, цалингаа ч тавьж чадахгүй хувийн хэвшил, хоногийн хоолгүй хүүхдийн мөнгөө хүлээсэн иргэд ч олон бий. Мөнгөө өгч, эдийн засгийг өөдөө татах уу гэдэг чухал болохоос биш ямар хүн сайд болох нь ард түмэнд сонин биш байна шүү дээ?

-Монголчууд бүгд л ямар Засгийн газартай болох вэ гэж харж байгаа. Цалингаа тавьж чадахгүй байгаа төрийн байгууллага байхгүй. Мэдээж хувийн хэвшлийн салбарт хэцүү зүйлолонбайгаагбүгдмэднэ. Нийгэм эдийн засгийн салбар амаргүй байгаа нь үнэн. Төсвийн тодотголоо хэлэлцэж чадахгүй байна. 2018 оны төсвийн төслийг оруулж ирсэнгүй. Он гараад хийх гадаад өр төлбөрийн асуудлаа шийдээгүй.

Нийгмийн хүсэл шаардлага их бий. Багш, эмч нарын цалин тэтгэврийн асуудал анхаарал татсан гээд амаргүй цаг үед энэ Засгийн газар бүрэлдэх нь. Хэн нэгэн хүн сайд болох чинь их жижиг- хэн асуудал. Гол нь энэ Засгийн газар тогтвортой, чадвартай, олон түмний хүсэлд нийцсэн шийдвэр гаргах учиртай юм. Нийгэмд дутагдаж байгаа шударга ёсыг сэргээх, төсвийн үр ашигтай зарцуулалтыг бий болгох гэх мэтээр олон нийтийн хүсэлд нийцсэн ажил хийх ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэдэг хүний шийдвэр, тэр хүний оруулж ирэх нэрс олон зүйлийн тайлбар болох юм. Та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй хүлээж байна.

-Давхар дээлтэй сайд нар томилно гэж байна. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед та бүхэн давхар дээлийг эсэргүүцэж гудамжинд хүртэл жагсч байлаа. Гэтэл өнөөдөр сайдууд давхар дээлтэй байх нь зөв гэж ярьж суугаа нь ёс зүй талаасаа байж болох уу?

-Улс төрийн нөхцөл байдал өөр өөрөөр хувираад байгаа. 65 гишүүнтэй намын бүлэгт 10 гишүүн “давхар дээл”-тэй байх нь ачаалал үүсгэхгүй. Их хурал олонхио бүрдүүлээд, чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжлээд явна. Гишүүд нь цөөн үед давхар дээлийн засаглал Их хурлын үйл ажиллагааг доголдуулдаг. Боломж байгаа. Тогтвортой байдлыг хадгалах үүднээс давхар дээлтэй сайд нарын нэрийг УИХ-д оруулж ирэх нь зөв болов уу гэсэн хувийн бодол бий. Мэдээж улс төрийн амлалт айхтар зүйл. Миний хувьд амлалтаа бодож давхар дээлтэй байхыг эсэргүүцэж. энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй байгаа.

-Гүйцэтгэх засаглалын бүтэц алдагдах юм биш үү. УИХ-ын гишүүд бүгд ороод суучхаар хэнтэй хариуцлага ярих юм бэ?

-МАН-ын бүлэг олуулаа. 65 гишүүнээс 10 гаруй гишүүн орлоо гээд хариуцлага, хяналт алдагдахгүй. Байнгын хороо болон чуулганы үйл ажиллагаа тасралтгүй явна. Хяналт тавих чадвар ч сулрахгүй. Засгийн газар бүх асуудлын гогцоо биш. Монгол Улсын бүх гадаад дотоод бодлого, төсөв хөрөнгө УИХ-аар шийдэгддэг. Тэгэхээр УИХ чадамжаа алдахгүй, ажлаа тогтвортой явуулах шаардлагатай. Монгол Улс парламентын засаглалтай. Парламент гүйцэтгэх засаглалд хариуцлага тооцдог гэдгийг өнгөрсөн удаад харуулсан шүү дээ. Их хурлаар бүх бодлого явдгаараа явна. Төсөв, мөнгөний боддогоо батлаад явна.

-“32-ын бүлэг” гэж нэрлэгдсэн улс төрчид тан химд орж ирээд ажиллаж яагаад болохгүй гэж. Та бүхэн адилхан нэг намын улстөрчид. 32 улсгөрчөөс гурван хүнийг оруулж ирнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Та буруу ярьж байна. Яагаад тэр 32 хүний эрх ашгийг хангахгүй байна вэ гэдэг асуулт нь өөрөө буруу. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх онцгой бүрэн эрхтэй. Ард түмнээс сонгуулиар эрх авсан их хурлын 65 гишүүнтэй олонхийн бүлэг байгаа. Тэр дотроос чадвартайг нь сонгоод танхимаа бүрдүүлэх ёстой юм. Түүнээс биш сайд хуваарилж, түүндээ тохирсон үйл ажиллагаа явуулбал нам гэж байх хэрэггүй.

-Гэтэл энэ 32 гишүүн зарчим яриагүй учраас дэмжээгүй гээд байгаа. УИХ-аас томилсон Ерөнхий сайдтай зарчим ярина гээд байгаа нь албан тушаал авах гэсэн шантааж юм биш үү?

-Би ойлгохгүй байгаа юм. Зарчим гэдэг нь юу юм бэ. Үндсэн хуулиас өөр зарчим байхгүй шүү дээ. Үндсэн хуулиар засгаа бүрдүүлэх онцгой эрх нь Ерөнхий сайдад олгогдсон. Түүнийг нь бид хүлээж байна. Түүнээс биш зарчим нэрийн дор албан тушаал хуваах, хуваарилах, квотярихбайддаартохирохгэж оролдож байгаа нь улс төрийн эрээ цээргүй, увайгүй үйлдэл. Энэ муухай зүйлээс салахыг хүсээд байна. Улаанбаатарын өмхий, улс төрд байгаа үнэр танартай юмнаас салмаар байгаа юм.

Засаг нь засаг шиг байя. Эрх авсан Ерөнхий сайд нь танхимаа өөрөө байгуулдаг, Их хурал үүнийг дэмжиж, нөгөө талаар шахаж шаарддаг байх ёстой. Хоорондоо найраа хийдэг, тохиролцдог, бүлэг фракцийн эрх ашгийг хадгалж хамгаалахынтөлөөэнэЗасгийн газар байгуулагдвал ямар утга байх юм. Монголын нийгэм үүнийг хүсэхгүй байгаа. Нам, төрийн ажил тусдаа байхыг хүсч байна шүү дээ. Үндсэн хуулиас давсан бүлэглэл эрх ашгаа тулгадаг байдлаас гарах цаг нь болсон. Ерөнхий сайд алдаа гаргасан бол бид хариуцлага тооцно.

Явцын дунд алдаа гаргасан сайд нартаа ч хариуцдага тооцох нь Ерөнхий сайдын эрхийн асуудал. Харин энэ боломжийг УИХ хүссэн ч, эс хүссэн ч бий болгох ёстой. Болзол тулгаж, нааш цааш гэж суусаар байтал улс орны амьдрал хэцүүддээ. Дахин хэлье, сайд болох чинь жижигхэн асуудал юм шүү дээ. Гол нь энэ нийгэмд засаглал зөв болох ёстой. Тэгж байж бид хариуцлага тооцох чадвартай болно. Олон түмэнд амласан амлалтаа биелүүлнэ.

-“Та одоо цөөнх. АН-тай нийлж олонхи боллоо” гэсэн Я.Санжмятав даргын үг том мэссэж байлаа. Угтаа МАН дотор та хэн ч биш шүү. Бид таныг Ерөнхий сайд болголоо. Бидний үгээр ажиллаарай гэсэн сануулга байсан. 65 гишүүнтэй МАН Засгийн газраа АН-ын дэмжлэгээр байгуулчхаар У.Хүрэлсүх АН-ьга шантаажид орох юм биш үү гэсэн болгоомжлол бий. 32 гишүүндээ МАН хэзээ хариуцлага ярих вэ?

-Намын эрх барих дээд байгууллага нь Бага хурал. Намын Бага хурал шийдвэр гаргаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Тодорхой тооны 20 гаруй гишүүн хуралд орж ирсэнгүй. Энд мэдээж улс төрийн хариуцлага яригдана. Намын гишүүддээ тэд тайлбар хийх шаардлагатай болно. Ирэх арван нэгдүгээр сард болох намын Их хурлаар энэ асуудлыг хөндөж ярина. Албан тушаалын төлөө Үндсэн хуулийн гол заалтыг уландаа гишгэж болохгүй.

Сэтгүүлч Б.Өнөртогтох