2011.01.11

Ж.Сүхбаатар: Нээлттэй байдал гэдэг зөвхөн биечлэн сонсох явдал биш

УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын Дэгийн тухай хуулийн заалтыг эргэн харж,өөрчлөлт оруулах ажлын хэсгийг З.Алтай,Э.Бат-Үүл, Су.Батболд, Ж.Батсуурь,Р.Гончигдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан Тус ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас тодрууллаа.

-УИХ-ын Дэгийн тухай хуулийнзарим заалтад өөрчлөлторуулах ажлын хэсгийнхэн хуралдаанаараа ямар нэгасуудал дээр тохиролцов уу?

-Парламентын сэтгүүлчдээс тавьж байгаа асуудлыг ярьж байна.УИХ-ын дэгийн тухай хуульд тодорхой болгох ямар асуудал байна,Гэр асуудлыг бас ярьж байна.Ажлын хэсгийн зарчим бол хуулийн заалтын хувилбаруудыг боловсруулах юм. Бидний хугацаа шаxyy, нэгдүгээр сарын 11-ний дотор хуулийн төслөө боловсруулж дуусах юм. Тиймээс бичиг баримтын хувьд томьёолох асуудал их байна. Эцэслэж УИХ-ын даргад танилцуулаагүй байна.

-Санал зөрөлдөж байгаа ямарасуудал байна. Ажлын хэсгийнбүрэлдэхүүнд УИХ-ын Дэгийнтухай хуулийг санаачлагчидбагтчихсан байгаа шүү дээ?

-Ажлын хэсэг дээр санал зөрөөд байгаа юм алга. Урьд нь удаа дараа хэлж байсан. УИХ Үндсэн хууль гэдэг юм уу, бусад хуульд харшлахаар шийдвэр гаргасан гэж үзэхгүй байгаа.Хэвлэлийнхэн алдаа гаргалаа гэж байна. Нөхцөл байдлаа авч үзээд шийдлээ гаргана. Асуудлаа хэрхэн шийдээд явах вэ, цаашдаа ямар байдлаар яриад байгаа асуудлаа зохицуулах ёстой юм бэ гэдэг дээр санал бодлоо солилцсон. Яг одоогоор зарчмын асуудал дээр санал зөрөлдөөгүй. Ярьж байгаа асуудал дээр учир байдлаа хэлэлцэж байна. Хуулийн заалт энэ талаараа ач холбогдолтой юм, энэ талаараа цаг хугацааны хувьд, энэ талаараа нийгмийн сэтгэл зүйн хувьд гэж харгалзаж үзэх асуудал байна. Санал зөрөлдөх гэхээсээ илүүтэй ажлын хэсгийн гишүүд яригдаж байгаа асуудал дээр саналаа дэвшүүлж байна.

-Байнгын хороодын хуралдааныг нээлттэй болгохасуудлыгпарламентынсэтгүүлчдийн зүгээс тавиад байгаа. Хувь гишүүнийхээ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Нээлттэй хуралдаан гэж юу вэ? Та мэдээллийн эрх чөлөөг юу гэж ойлгодог вэ, ямар тохиолдолд мэдээлэл хаалттай болдог вэ.Мэдээлэл олж авах тал хаалттай болсон гэж тайлбарлаад байгаа. Тухайн үйл явдлыг сэтгүүлч өөрийн нүдээр хараагүй гэсэн байлцаагүй бол мэдээлэл авах хаагдсан гэж үзэх үү, үгүй юу гэдэг асуудал гарч байгаа.Хуулийн зохицуулалтаар биечлэн өөрөө байлцахгүй байх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл авч орох асуудлыг хязгаарласан. Түүнээс байнгын хорооны хуралдааны протокол дэлгэрэнгүй байдаг, олон нийтэд нээлттэй. Олж авахад ямар ч хязгаарлалт байхгүй. Ж.Сүхбаатар гишүүн юу хэлэв гэдгийг протокол дээр нээлттэй. Цаашдаа бид зохион байгуулъя гэж байсан нь, байнгын хорооны үйл явцыг хэсэгчлэн таслах биш, нэг камераар бусад орных шиг, АНУ-ын конгресс шиг нээлттэй бичиж аваад олон нийтэд нээлттэй байлгах.

Иргэд заавал сэтгүүлчээр дамжуулахгүйгээр шууд парламентаас эх сурвалжаа авах бололцоог бүрдүүлчихсэн байсан. Тэгэхээр мэдээлэл авах боломж. Үндсэн хуулиар хязгаарласан байсан уу гэвэл хязгаарлаагүй. Гол хязгаарлалт тавьсан нь буруу байж болно.

Бидний тавьсан асуудал бол тухайн байнгын хорооны хуралдаанд биечлэн оролцоод,10, 20-н камер бариад явах биш.Нэгдсэн журмаар бичлэгээ хийгээд явж болдог. Яг үүн дээр мэдээлэл авах

эрх ямар байдлаар хаагдах вэ.Мэдээллийг шууд болон шууд бус хэлбэрээр олж авч болдог. Нээлттэй байдал гэж юу вэ гэхээр биечлэн сонсох төдийгүй тухайн баримт бичигтэй танилцах, мэдээлэл олж авахад саад учрахгүй байх явдаг гэж ойлгож байгаа. Гэтэл үүн дээр ялгаа гарч байгаа нь мэдээллийн нээлттэй байдал, ил тод байдал, мэдээлэл олж авна гэж юуг хэлж байгаа юм гээд ойлголтын зөрүү л байна л даа.

-Сэтгүүлчдийг байнгын хорооны хуралдаанд оролцуулахгүй,дуу,дүрсбичлэгийн хэрэгсэл оруулахыгхуралдаан даргалагчийнүгээр олон нийтэд мэдээлэлдамжуулна гэдэг дэндүүөрөөсгөл шүү дээ?

-Мэдээллийн эрх чөлөө үнэхээр хязгаарлагдаад байгаа улс орнууд парламентын ардчилал нь өндөр төвшинд гэж үнэлэгдэж явж байгаа.

-Тэр орнуудад мэдээллийн технологи өндөр хөгжчихсөн, орчин нөхцөлийг нь бүрэлдүүлчихсэн байна. Бичлэг хийх нөхцөл бүрдчихсэн?

-Бид чгэсэн ийм боломж бүрдүүлж ажиллахаар тооцож үүнийг хийсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.