Ц.Даваасүрэн: Дулааны цахилгаан станцууд нүүрсний 14-17 хоногийн нөөцтэй байна
Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний үнэ тарифыг тогтвортой байлгана гэсэн зорилт тусгагдсаны дагуу дулааны цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах бодлогыг баримталж байна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэлэдээ онцолсон.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. Асуултад Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариулт өглөө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
"Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангахад нүүрсний нөөц бэлтгэх асуудал хүндрэлтэй болжээ. Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд 14-17 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Нүүрсний нөөц бэлтгэхэд тулгарч буй хамгийн гол хүндрэл бэрхшээл нь уурхайнуудад их хэмжээний өр үүссэн".
2017-2018 оны өвлийн улиралд гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Харин УИХ-ын гишүүд гэр хорооллын айл өрхийн цахилгааны хөнгөлтийг ганц шөнийн цагаар бус өдрийн цагаар тэглэх боломжтой эсэхийг сайдаад зарим гишүүд асууж байлаа.
Эрчим хүчний сайд хэлэхдээ: “Өдрийн цагаар тарифын хөнгөлөлт үзүүлнэ гэвэл маш өндөр өртөгтэй, төсөв үүнийг даахгүй” гэж хариулсан юм.
Мөн Монгол Улсын эрчмийн салбарт үүсээд буй хүндрэлүүд, усан цахилгаан станц байгуулах хэрэгцээ, эрчмийн сэргээгддэг эх үүсвэрийн ашиглалтын дэлхийн чиг хандлагын талаар онцлоод сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа эргэн харах цаг нь болсон гэдгийг онцолж байлаа.