Машин ачих журманд өөрчлөлт оруулах ажлыг яаравчлах хэрэгтэй
НИТХ-ын төлөөлөгчид
2017.11.06

Машин ачих журманд өөрчлөлт оруулах ажлыг яаравчлах хэрэгтэй

Машин ачилтыг наалт наадаг шилжих шаардлага үүсээд байгаа.  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас одоо хэрэгжүүлж байгаа журмаа шинэчилж торгуулийн мөнгө ачилтын компанид бус улсад ордог байхаар шинэчлэх цаг болсныг төлөөлөгчид хэлж байна.

НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар: Иргэдийн өмчид халдаж байна. Журмыг нь өөрчлөх ёстой. Орлогын төлөө явж байна үүнийг цэгцлэх хэрэгтэй. Соёлтой, ухаалаг үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна. 

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү: Энэ журам бол НИТХ, ХЗДХЯ-ын сайдын хоёр янзын журам байгаа. Энэ журам нь хоорондоо уяалдахгүй байгаа. НИТХ-ээс гаргах журам бол аль аль байршлуудад автомашин хааж тавих юм бол ачиж болох вэ гэдгийг зааж өгдөг. Энэ байршилд машин зогсох юм бол хэрхэн ачих вэ гэдгийг ХЗДХЯ -ны сайдын журмаар шийддэг. Энэ журмыг шинэчлэх хэрэгтэй.