МАЗХ-ны ерөнхийлөгчтэй Японы ЖАЙКА-н төлөөлөл уулзлаа
2017.08.17

МАЗХ-ны ерөнхийлөгчтэй Японы ЖАЙКА-н төлөөлөл уулзлаа

2017 оны 08-р сарын 17-ны өдөр МАЗХ-ны ерөнхийлөгчтэй Японы ЖАЙКА-н гүйцэтгэх захирал Сенда Канако, ахлах зөвлөх доктор Нобуюуки Цунёока болон албаны бусад хүмүүс ирж уулзлаа.

Уулзалтын үеэр манай холбооны үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Мөн хоёр орны засгийн газрын хамтын ажиллагаатай холбоотой зарим асуудалд Монголын авто замчдын холбоо болон авто замын салбарын хувийн хэвшлүүдийг хамруулж хамтран ажиллах боломжийн талаар харилцан ярилцлаа.

Манай холбоо нь 2013 онд Японы авто замчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд тухайн санамж бичгийн хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлж ажиллахаар боллоо.