МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсролын салбарын ҮЭ-ийн дарга Ж.Батзориг
2017.11.14
Боловсролын салбарын үйлдвэрчний байгууллага тохиролцоонд хүрээгүй
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээр байгуулах хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбарт үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас тухайн салбарын багш, ажилтнууд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн орон даяар хугацаагүй ажил хаялт эхлүүлэхээр бэлтгэлийг бүрэн хангасан байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн цалин хөлсийг нэмэгдүүлэх заалтыг зөрчсөний улмаас үүсэх хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой гэж үзэж байна гэж МҮЭХ-ноос мэдэгдсэн.
Тус ажил хаялтын хүрээнд Боловсролын салбарын ҮЭ байр сууриа илэрхийллээ. Тэдний ажил хаялт өөрсдийн дүрэм, салбарын хувьд зохицуулагдаж буй журмын хувьд хууль зөрчөөгүй гэв.