Төлөөлөгчдийн байр суурь
2017.11.28

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хуралдаан  Хангарди ордонд хуралдав.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан тогтоолын дагуу “Нийслэлийн 2018 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” хэлэлцэх байсан боловч НИТХ дахь АН бүлэг тус асуудлаар завсарлага авсан юм. Тус хэлэлцүүлгийг 2017 оны 11 сарын 28 нд буюу өнөөдөр хэлэлцэнэ.