НИТХ Машин ачилт хийж буй 17 компанийг цөөлнө
Машин ачих журамд өөрчлөлт оруулж, ачлагын компаниудын тоог цөөлнө
Автомашины ачих, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах талаар ерөнхий сайд үүрэг болгосон. Үүний дагуу хууль зүйн дотоод хэргийн яамны ажлын хэсэг хуралдаж журамд оруулах өөрчлөлтийн асуудлаар ЦЕГ-т тодорхой санал хүргүүлээд байгаа юм байна.
Тэгвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мөн энэ журамд өөрчлөлт оруулах талаар судласан байна. Эхний ээлжинд ачлага хийж байгаа 17 компанийг цөөлөх шийдэлд хүрээд байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан: Энэ асуудлыг илүү сайжруулж, аль аль талдаа хариуцлагатай зөв зохистой шийдвэрлэх ёстой. Тухайн компаний дансанд төвлөрүүлэх үү? ямар дүрэм журамын хүрээнд явуулах ёстой вэ гэдэгийг судлах хэрэгтэй.