Дэгийн хуулиар Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ
2011.01.07

Дэгийн хуулиар Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2011 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр 03 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Их Хурлаас 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2011 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хэвлэл, мэдээллийн байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг судлан үзэж санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулав.

Ажлын хэсгийн хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн З.Алтай, Э.Бат-Үүл, Су.Батболд, Ж.Батсуурь, Р.Гончигдорж нар багтжээ.

 

Саналыг 2011 оны нэгдүгээр сарын 11-ний дотор УИХ-д таницуулахыг ажлын хэсэгт даалгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.