Эрүүгийн хуульд нэмэлт оруулахыг Засгийн газар дэмжлээ
2011.01.25

Эрүүгийн хуульд нэмэлт оруулахыг Засгийн газар дэмжлээ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ, Я.Батсуурь, Ж.Сүхбаатар нарын боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн үндсэнд нь дэмжив. Гэвч төслийг илүү боловсронгуй болгоход чиглэсэн хохирлын хэмжээ, гэмт хэрэгтний гэм буруу, үйлдсэн арга, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хэлбэр, давтан үйлдсэн зэрэг ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд ангилалыг хуульчлах, эд хөрөнгө хураах, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулж болох зохицуулалт бий болгох нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.