Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хууль батлагдлаалаа
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Эрдэнэ, Х.Жекей нарын гишүүдийн санаачилсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хууль батлагдлаа.
Ингэснээр УИХ шүүхийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн заалттай уялдуулах зорилгоор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах шийдвэрийг Улсын Их Хурал 2010 оны 12 дугаар сарын 31-ны өдөр батлан гаргалаа.
Хуульд заасны дагуу Улаанбаатар хотод захиргааны хэргийн давж заалдан шатны шүүх байгуулах бөгөөд уг шүүхийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж байх юм.
Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг баталсан болно.