2017.12.25
Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгууллаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тушаал гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгууллаа.
Дэд хороог Үндэсний хөгжлийн газрын дарга ахлах бөгөөд дэд даргаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга ажиллах юм.
Хорооны бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл оржээ.