2018.01.04
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийг зарчмын хувьд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Тухайлбал банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, саналын эрхийн 50-иас дээш хувь эзэмшдэг этгээд, эрх бүхий албан тушаалтан, банкны санхүүгийн байдал муудахад шууд нөлөөлсөн онцгой нөхцөлтэй зээлтэй, илт бага хүүтэй зээл авсан, хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү эзэмшигчийн хадгаламжийг даатгалд хамруулахгүй байхаар төсөлд тусгажээ