2018.01.03

С.Эрдэнэ: Арилжааны банкуудын зээлийн үйл ажиллагааны эцсийн ачааллыг иргэд үүрч байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ TM телевизийн "Хариуцлагатай нийгмийн төлөө" нэвтрүүлэгт орж, цаг үеийн асуудлаар ярилцжээ.

Тэрээр арилжааны банкны зээлийн хүүд хязгаар тогтоох хэрэгтэй гэж үзэн хуулийн зохицуулалт хийхээр ажиллаж байгаа юм.

Тэрээр: "Арилжааны банкны хадгаламжийн хуримтлалын хэмжээ энэ жилийн төсвийн орлоготой тэнцэж байна. Энэ их хэмжээний мөнгө арилжааны банкуудад түгжигдмэл байдалтай байна. Үүний гол шалтгаан нь өндөр хүү. Хадгаламж эзэмшигчдийг буруутгахгүй. Төрөөс явуулж байгаа бодлого нь өөрөө банкуудыг дэмжсэн бодлого явуулж байна. Үүний уршигаар иргэд идэвхитэй эдийн засагт мөнгөө оруулах гэхээсээ илүү эрсдэлгүй, өндөр хүүтэй банкинд мөнгөө хадгалахыг хүсч байна" гэсэн юм.