2017.12.25
Гарааны компаниуд хөрөнгө оруулалтад өрсөлдлөө
600 гаруй гарааны компаниас шилдгийг нь сонгож дэмжих зорилготой үндэсний демо өдөр өнөөдөр боллоо.
Энэ өдөр гарааны компаниуд хөрөнгө оруулалт авахаар хоорондоо өрсөлдлөө. Энэ хоёр өдөр компаниуд нийт 10 хөрөнгө оруулагчийн өмнө төслөө танилцуулна. Тэдний нэг нь шилдгээр тодорч, 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авах боломжтой болно.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Залуучууд хууль нь гараагүй байхад өөрсдөө үүнийг санаачлаад хамтын хөрөнгө оруулалтын сандаа 1 тэрбум төгрөг хуримтлуулсан. Энэ бол маш бахархалтай. Монгол Улс удахгүй хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах хуультай болно.