Ц.Даваасүрэн: Агаарын бохирдлыг бууруулах нэг шийдэл бол хуримтлууртай халаагуур
Өнөөдөр үдээс өмнөх УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний эхний хэлэлцүүлгийг хийсэн. Үргэлжлүүлэн Байнгын хорооны ажлын хэсэг хуралдсаны дараа үдээс хойшхи чуулганы нэгдсэн чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: "Агаарын бохирдлыг бууруулах асуудал олны шийдлээс хамаарна. Нэг хэсгийг орон сууцад оруулах, хуримтлууртай халаагуур хэрэглэх зэрэг шийдэл бий. Хуримтлууртай халаагуур гэдэг нь шөнө цахилгааны тариф тэглэсэн үед хуримтлуулаад 6-21 цагийн хооронд хуримтлуулсан дулаанаараа гэрээ халаахыг хэлж байна. 5 шар, Баянхошууны уулзвар, Далан давхар, 7 буудал, 3, 4-р хорооллын ар тал, Дэнжийн мянга, Зурагт, Дарь эх, Дамбадаржаа гээд хот тойрсон хэсэгт хуримтлууртай халаагуурыг тавьж болно. Ингэхийн тулд 4 килобайтын хуримтлууртай халаагуур залгах нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой.
1-р улирал гэхэд 27 мянган айлд энэ халаагуурыг залгах боломжтой болно. Үлдсэн хэсгийн 20 мянган өрхөд энэ онд багтаагаад уг халаагуурыг залгах цахилгааны боломжийг бүрдүүлж өгнө. Үүнд нийтдээ 150-200 мегабайтын нэмэлт хүчин чадал хэрэг болно. Үүнийг ТЭЦ 3, 4-ийн өргөтгөлөөр шийднэ гээд өнгөрсөн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар 3, 4-р цахилгаан станцын өргөтгөлийн шинэчлэнэ гэж шийдсэн. Энэ ондоо багтаад нийтдээ 47 мянган айл өрхийн цахилгааны сүлжээг татаж өгнө.