2018.01.12
О.Баасанхүү: Зуух тараана гэсэн нэрээр утаа үйлдвэрлэхгүй шүү
Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль гарсан өдрөөсөө хэрэгжиж болохгүй юм уу? Бүтэн жил зүгээр сууя гэсэн хууль гаргаж байгаадаа ичих хэрэгтэй гэсэн шүүмжлэлтэй байлаа. Бас утаагаар бизнес эрхэлж болохгүй гэсэн байр суурьтай байлаа.
Аливаа хууль гарсан өдрөөсөө хэрэгжиж яагаад болохгүй юм бэ? Жил хүлээх ямар шалтгаан байна. Шахааны зуух нь гараагүй байгаа юм уу?
Яндангүй зуух тараана гэсэн онигоо гарчихсан. Зуух тараана гэсэн нэрээр утаа үйлдвэрлэхгүй шүү . Утаа үйлдвэрлэгч биш,байгаль орныг хамгаалдаг сайдтай болмоор байна.
Хариуцлага тооцооч 100 тэрбумаар зуух тараасан хүнийг төрийн ордонд биш шоронд оруулаач.
Ахиад зуух тараах сонирхолтой хүмүүсийг огцруулаач. Идэж ууж ханаж цадахгүй хүмүүс өөрсдөө огцор, утаагаар бизнес хийж болохгүй. Ажил хийхэд мөнгө хэрэгтэй сангаа байгуул. Ажлаа эрхт эхэл. Бүтэн жил зүгээр сууя гэсэн хууль гаргаж байгаадаа санаа зовох хэрэгтэй