Донорын тухай хуулийн төсөл болгоомжлол дагуулж байна
2018.01.16

Донорын тухай хуулийн төсөл болгоомжлол дагуулж байна

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байгаа билээ. Тус хуулийн эрх зүйн орчныг шийдэж чадвал олон хүний амь насыг аврах ач холбогдолтой хэмээв. Тус хуулийн төслийн хүрээнд гишүүд дараах байр сууриа илэрхийлж байна.

Гишүүдийн хувьд донорын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба донорын эрхтэн хуваарилахдаа танил талдаа үйлчлэх явдал гаргахгүй байхад хэрхэн анхаарах талаар тодруулж зардал багааар олон зуун хүний амийг аврах талтайг хэлэв. 

Япон улсад донорын тухай хууль хэрэгжиснээр амьтай донорыг ашиглах байдал зогссон нэг талаас өвчтэй хүмүүс, эрүүл хүмүүсээ аврах боломжтойг эрүүл мэндийн сайд тодотгосон юм.

Түүнчлэн амь насаа алдсан иргэн хэдийгээр эрхтнээ шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байсан ч эд, эрхтнийг шилжүүлэн суулгахын тулд ар гэрийнхнээс нь заавал зөвшөөрөл авах заалт оруулжээ.