АИ92, АИ80 шатахууны онцгой албан татварыг цуцаллаа
2018.01.24

АИ92, АИ80 шатахууны онцгой албан татварыг цуцаллаа

Засгийн газрын хуралдаан хуваарь ёсоор өнөөдөр болж байна.

Засгийн газрын гишүүд АИ-92, АИ-80 бензиний онцгой албан татварыг цуцлах шийдэлд хүрсэн байна. Ингэснээр үнэ нэмэгдэхгүй гэж үзжээ.

Харин дизель түлш болон АИ-95, АИ-98 бензиний Онцгой албан татварыг хэвээр үлдээхээр болжээ.

Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргажээ. 

Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км-ийн зайтай. 

Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ оны 2-р улиралд хийж эхлэх юм байна.

  • Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ
  • Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ
  • Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэх аж.