2018.01.25

4.8 тэрбум төгрөгөөр Шүд, эрүү нүүрний төвийн шинэ барилгыг худалдан авна

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шүд, эрүү нүүрний төвийн барилгыг худалдан авах, эрх олгох тухай асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжсэн. Ингэснээр түрээсийн байранд жил бүр төлдөг 272 сая төгрөгийг хэмнэхээр болж байна. Мөн хот дотор байгаа захуудыг нүүлгэх асуудлыг шийдэж, ажлын хэсэг байгуулахаар болсон байна. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан: 4 тэрбум 800 сая төгрөгөөр 1000м орчим барилгыг худалдаж авах нь хангалттай үнэ. Ямар нэгэн машины зогсоолгүй, зориулалтын бус, шаардлага хангахгүй, чанаргүй барилга, байгууламж худалдаж аваад, сонгон шалгаруулаад дараа нь тэр нь иргэд, эмчлүүлэгчдэд шаардагатай эмчилгээг үзүүлж чадахгүй зүйл гарвал хариуцлагыг Өмчийн харилцааны газар хариуцна.