Их сургууль нэртэй ч дээд сургуулийн хэмжээнд хүрэхгүй боловсролын байгууллагуудыг цэгцлэх цаг болсон
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Тогтвортой хөгжил - Дээд боловсрол Улсын хоёрдугаар зөвлөгөөн боллоо.
Энэ зөвлөгөөн одоогоос 10 жилийн өмнө болж байсан юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 4-с доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 сургуулийн эгнээнд хүргэх зорилго тавьж байсан. Мөн судалгааны их сургуулиуд төсвийнхөө 30 хувийг оюутны сургалтын төлбөрөөс бүрдүүлдэг. Бусад нь мэдлэг хүртээж, хөрөнгө босгодог болохоор зорьсон. Шинжлэх ухааны академийн 18 салбар хүрээлэнтэй их, дээд сургуулиуд хамтран ажиллана гэж төлөвлөсөн. Дээд боловсролтой ажилгүй иргэдийн тоог бууруулна гэх зэргээр зорьсон боловч хэрэгжсэн ажил цөөхөн байна. Энэ мэтээр олон асуудлууд зөвлөгөөний үеэр хөндөгдсөн юм. Монголын мэдээ сувгийн хувьд их, дээд сургууль, коллежуудын зааг ялгаагүй болсон байгаа асуудлыг онцолжээ.
УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Энэ шийдвэр дээр миний хувьд хатуу байр суурьтай байна. Өнөөдөр Синьхуа их сургууль, Токио их сургууль гээд үндэсний брэнд болоод явдаг сургуулиудын бодлого нь төрийнхөө бодлоготой уялдаад явдаг байтал бид зах зээлийн нийгэм гэдэг хөшигний ард талд хүссэн болгон хүссэн нэрээ авж сургууль байгуулж байна.