2018.01.31

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 220 орчим тэрбум төгрөг шаардлагатай

Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг энэ хавар эхлүүлэхээр Засгийн газар мэдэгдээд байна.

Энэтхэгийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах энэхүү бүтээн байгуулалтын ТЭЗҮ-г энэ улиралд багтаан хийж дуусгахаар байна. Энэтхэгийн талаас үйлдвэр болон дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад анхаарах бол монголын талд үйлдвэрийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээжээ. 

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Урьдчилсан ТЭЗҮ буюу судалгааны ажлууд хийгдсэн. Байгаль орчны үнэлгээ, газрын үнэлгээ гэх мэтчилэн. Урьдчилсн судалгаагаар 200 гаруй тэрбум төгрөгний төсөвтэй ажил гэж тооцоолж байна. Энэ бол гадна дэд бүтэц буюу төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугамын зардал.