Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг байхаар тогтоолоо
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг EagleTv телевизийн "Зочны цаг" нэвтрүүлэгт орж, цаг үеийн асуудлаар ярилцжээ.
С.Чинзориг: "Засгийн газраас оруулж байгаа санал бол 1 сарын цалингаасаа ХХОАТ-ын өөрчлөгдсөн шатлалаар татвараа төлсөн бол буцаан олгоё гэж ярилцаж байна.
Ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэл 1 хувиар нэмэгдэж байгаа. Гэхдээ Засгийн газар сая ОУВС-тай хэлэлцээрт орохдоо энэ асуудлыг эргэж харъя гэдэг санал оруулсан. Гэхдээ Нийгмийн даатгалын сан өөрөө алдагдал ихтэй сан. Энэ жил улсын төсвөөс авах татаас бол 600 тэрбум төгрөг. Цаашдаа нийгмийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэх хандлага байна. Мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох хуультай зэрэгцээд 1960 оноос хойш төрсөн иргэд нэрийн данснаас тэтгэвэр авах хууль үйлчилж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй бол нэрийн дансны тогтолцооны тухай хуулийн дагуу багаар төлсөн иргэд бага тэтгэвэр авахаар байна."