БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат салбарынхантайгаа уулзлаа
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат салбарынхаа ААН-үүдтэй уулзлаа
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат МҮХАҮТ-аас санаачлан төр, хувийн хэвшлийн хэлцлийг сайжруулах, ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн санал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Business breakfast” уулзалтад оролцлоо.
Уулзалтад БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар, МҮХАТ-ийн дарга Б.Лхагважав, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулагч иргэн, ААН-ийн төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийн толгойлон ажиллаж буй салбартцаашид ажил хийхээр төлөвлөж байгаагаа хүрэлцэн ирсэн ААН-ийн төлөөлөлд танилцуулж, асуулт, хариултын чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.