Архангай аймагт БСШУСЯ-наас хөрөнгө оруулах 8 төсөл
2018.02.21

Архангай аймагт БСШУСЯ-наас хөрөнгө оруулах 8 төсөл

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гарч нийт 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төслийн тендерийг  зохион байгуулах эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн.  

Энэ хүрээнд БСШУС-ын яамнаас Архангай аймагт 2018 онд хэрэгжүүлэх урсгал засвар, хөрөнгө оруулалт хийх төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. “Эрх шилжүүлэх тухай” Ц.Цогзолмаа сайдын тушаалын дагуу эдгээр төслийн худалдан  авах ажиллагааг Архангай аймгийн Засаг дарга хариуцан зохион байгуулах юм. Ингэснээр тус яам тендер тойрсон элдэв асуудлаас ангижирч, зөвхөн хүүхдийн төлөвшил, сургалтын чанар, соёл зэрэг бодлогын үндсэн ажилдаа анхаарлаа хандуулахаар болж байна.

  1. Сургууль, цэцэрлэгийн уурын зуухны их засвар /Архангай, Эрдэнэмандал сум/
  2. Сургуулийн дотуур байрын барилга, 75 ор /Архангай, Хангай сум/
  3. Цэцэрлэгийн барилга, 150 ор /Архангай, Эрдэнэмандал сум/
  4. Цэцэрлэгийн барилга, 50 ор /Архангай, Хангай сум/
  5. Аймгийн хөгжимт драмын театрын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/
  6. Соёлын төвийн барилга, 250 суудал /Архангай, Өлзийт сум/
  7. Соёлын төвийн барилга, 250 суудал /Архангай, Хашаат сум/
  8. Соёлын төвийн барилга, 250 суудал /Архангай, Цэцэрлэг сум/

Э.СҮРЭН