2018.02.27

Тяньжин боомтын 10 га газарт монголын ложистикийн төв байгуулагдана

Хятад улсын Тяньжин боомтын 10 га газрыг хүлээн авлаа. Тухайн бүс нутагт 2009 оноос тусгай бүс болгон бүтээн байгуулалт хийж, үйл ажиллагаагаа эхэлжээ. Ийнхүү уг газрыг Монгол Улс хүлээн авснаар үйл ажиллагаагаа эхлэх боломж бүрдэж байна.

УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Монголын төмөр замд үүнийг хариуцуулж, Тяньжин руу тээвэр хийх бүхий л бололцоог нээж, хамтарч ажиллах саналыг дэвшүүлсэн. Тэнд 2009 оноос хойш тусгай хөнгөлөлттэй бүс бий болгож байгаа. Энэ бүс дээр тээвэр ложистикийн том том аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.