2018.02.23
Нисэхийн салбарт өрсөлдөөн бий болсноор нислэгийн тийзний үнэ буурах боломжтой
Монгол Улсын иргэд олон улсын зах зээлээс 5 дахин өндөр үнэтэйгээр онгоцны билет худалдан авч байна. Энэ салбарт өрсөлдөөн үгүй болж, өндөр үнэтэй онгоцны шатахуун хэрэглэж байгаагаас ийнхүү нислэгийн тийзний үнэ өндөр байна.
10800 гаруй км туулж, Лондонгоос Сингапур хүрэхэд 295-420 евро буюу 900 мянгаас 1 сая 200 мянган төгрөг зарцуулж байхад үүнээсээ 5 дахин бага км туулахад 1 сая 667 мянгаас 1 сая 200 мянган төгрөгний зардал гарч байна. Энэ нь иргэний нисэхийн салбарт өрсөлдөөн үгүй болж, өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байгаагаас үүдэлтэй юм.