2018.02.28

С.Амарсайхан: Нэгдсэн цогц бодлоготой болох хэрэгтэй

Нийслэлийн 310 мянга гаруй өрхийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын иргэдийг ая тухтай, эрүүл орчинд амьдрах эрхийг хангах орон сууцжуулах зорилгоор Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах дэд хөтөлбөрийг боловсруулж байгаа юм.

Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон ажил хийсэн ч үр дүнд хүрээгүй. Тиймээс орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг баталж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа нэгэн цогц болгох хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулахын тулд авч хэрэгжүүлж байгаа гол ажлуудын нэг болох энэхүү дэд хөтөлбөрийн талаар НИТХ-аар өчигдөр хэлэлцсэн байна. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Бүх шатанд орон сууцны хөтөлбөрийг хөгжүүлэх бодлогоо нэгтгэж, нэгдсэн ойлголттой, нэг төлөвлөгөөтэй, тогтсон цаг хугацаатай, гарах үр дүн нь тодорхой байх тал дээр илүү анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай учраас эхний ээлжинд орон сууцаа хөгжүүлэх бодлогын асуудлын уялдуулах тал дээр хэлэлцэн шийдвэрлэж байна.