2018.02.26

Нийслэлийн цасны баярт 10 мянга гаруй иргэн оролцлоо

"Мөнгөн Улаанбаатар" нийслэлчүүдийн цасны баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд Хандгайтын "Янзага" зусланд боллоо.

Нийслэлийн цасны баярт оролцох иргэдийн тоо жил ирэх бүрт 1000-2000-аар нэмэгдэж байна. Энэ жилийн цасны баярын тэмцээн уралдаануудыг Пёнчаны өвлийн олимпийн наадамтай уялдуулан зохион байгуулжээ:

Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа: Өмнөх жилүүдэд дунджаар 5-7 мянган иргэн оролцдог байсан. Сүүлийн 2 жил аль болохоор олон иргэдийн тэмцээнд оролцуулж байж цаашид өвлийн олимпид оролцуулан бэлтгэл суурь ажил болно гэж үзээд өнгөрсөн жил хүй долоон худагт зохион байгуулсан. Зохион байгуулж байгаа газрын хувьд ачаалал даах шаардлагатай байдаг. Өвлийн улиралд зохион байгуулж болох бүхий л төрлийн спортоор тэмцээн зохиохыг хичээлээ.