2018.03.06
АСЕМ-ийн соёлын сайд нарын хуралдаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болгарын Софи хотноо болсон АСЕМ-ийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын VIII хуралдаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Мөн нэгдсэн хуралдаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үг хэлж, оролцогч орнуудын төлөөлөгчдийн зарим тэргүүн нартай уулзсан юм.
Мөн Болгарын Соёлын сайд Б.Банов, Боловсрол, шинжлэх ухааны сайд К.Вълчев, Үндэсний түүхийн музейн захирал Б.Петрунова нартай уулзаж хоёр талын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, “Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2017-2021 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-ийн хэрэгжилт, музей, соёл урлагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.