2018.03.14
Мал тооллогын "А" данс олдохгүй байгаа нь малчдад тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учруулж байна
Нийгмийн даатгалын хууль нэмэлт өөрчлөлт оруулж, энэ оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн малчны насыг 5 жилээр наашлуулсан. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд гэхэд энэ онд 13 мянга орчим малчид тэтгэврээ шинээр тогтоолгуулах болсон.
Харин өнөөдрийн байдлаар дөнгөж 900 гаруй иргэний материал нь шаардлага хангасан байна. Харин үлдсэн иргэдийн хувьд мал тооллогын А данс олдохгүй байгаагийн улмаас тэтгэвэр тогтоолгоход хүндрэл үүсээд байна.