2018.03.23

УИХ-ын гишүүн Л.Энхболд тойргийнхоо иргэдийн асуудлыг шийдвэрлэж байна

УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж байна. Гишүүн Л.Энхболд өөрийн сонгогдсон тойрог болох Даланзадгад сумын иргэд, хөдөлмөрчидтэй  уулзах уулзалтаа энэ сарын эхээр зохион байгуулсан.

Тэрээр уулзалтын үеэр УИХ, Засгийн газраас гарч буй бодлого шийдвэр, цаашид гаргахаар төлөвлөж буй хууль эрхзүйн баримт бичгийн талаарх мэдээллийг  иргэдэд өглөө.

УИХ-ын гишүүн Л.Энхболд тойрогтоо ажиллаа

Мөн ажлын албанаас нь зохион байгуулсан арга хэмжээний танилцуулга, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар  малчид ард иргэдэд танилцуулж, хөдөлмөрчдийн зүгээс тавьсан асуултад хариулт өгч, хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль ёсны дээд байгууллага, харъяа агентлагуудад хүргэж ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтанд иргэд идэвхтэй оролцлоо

Тойрогтоо ажиллахдаа гишүүн Л.Энхболд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Засгийн газрын харъяа агентлагийн холбогдох шагналаар шагнагдсан иргэдийг ШАГНАЖ урамшууллаа.

Өмнө нь гишүүнийг Даланзадгад сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзах үеэр тус сумын 1-р багийн иргэн Б.Энх-Амар өөрийн гэсэн гэртэй болохыг хүссэн хүсэлтээ гишүүнд танилцуулж байсан. Харааны 100 хувийн алдагдалтай, өрх толгойлон хүүгийнхээ хамт амьдардаг А.Энх-Амарын  хүсэлтийг гишүүн хүлээн авч, “Говийн хүү сан”-аас уг асуудлыг шийдвэрлэж өгөхөө амласан юм.

Даланзадгад сумын 1-р багийн иргэн Б.Энх-Амар өргөө цагаан гэртэй боллоо

Энэхүү амлалтынхаа дагуу энэ сарын 19-ны өдөр Даланзадгад сумын иргэн Б.Энх-Амарт иж бүрэн 5 ханатай гэрийг гардуулан өгч аз жаргал, эрүүл энхийг хүслээ.

Б.Энх-Амарт иж бүрэн 5 ханатай гэрийг гардуулан өгч аз жаргал, эрүүл энхийг хүслээ

Мөн Цогт-Овоо сумын "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ"-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ АВТОКЛАВ ариутгалын төхөөрөмжийн асуудлыг шийдэж өгөхөөр болсны дагуу уг төхөөрөмжийг энэ сарын 17-нд тус төвийн хамт олонд гардуулан өглөө.

Мөн Цогт-Овоо сумын "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ" АВТОКЛАВ ариутгалын төхөөрөмжтэй боллоо

УИХ-ын гишүүн Л.Энхболд тойргийнхоо иргэдийн асуудлыг дор дорнь шийдвэрлэж, “Говийн хүү санг”-ийн дэмжлэгээр нийгмийн зорилтот бүлгийн хүмүүс, эрүүл мэндийн төвүүдэд тусалсаар ирсэн.

Үүний нэг нь: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, ХБИ-ийн холбоодуудтай хамтран ажиллах зорилтынхоо хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхдэд бие, насных нь онцлогт нь тохируулан ашиглах боломжтой тэргэнцэр, гарын бэлэг зэргийг гардуулж байсан.

Бас Даланзадгад сумын иргэн У.Жаргалсайханд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ХБИХолбооны тэргүүн Ц.Батцэнгэл нарын хамт 4x6 харьцаатай иж бүрэн хүлэмжийг гардуулан өгч, дэмжлэг үзүүлсэн. Ингэснээр ХБИ-д өрхийн орлогоо нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаа юм.

ХБИ-ийг дэмжиж байна

Гишүүн Даланзадгад сумын "Шим билэг", "Энхийн хүслэн" эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус төвд нэн шаардлагатай эмэгтэйчүүдийн үзлэгийн орыг хүлээлгэн өгч байсан юм.

Л.Энхболд гишүүн Эрүүл мэндийн төвүүдийг дэмжин ажиллаж байна

Тойргийн иргэдийн зүгээс гишүүнд хандаж, иргэдийнхээ санаа бодлыг сонсож, шийдвэрлэж байгаад талархлаа илэрхийлж байлаа.