2018.03.26

103 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулна

Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын жилийн нээлт боллоо. Тус аймаг МУ-ын аймаг сумдын хэмжээнд байгаагүй 103 тэрбум төгрөгийг 2018 онд бүтээн байгуулалтандаа зарцуулахаар төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Хувийн хэвшил буюу концессоор нийтдээ 2 орчим тэрбум долларын бүтээн байгуулалт Өмнөговь аймагт хийгдэх гэж байна. Авто зам, Төмөр зам, Цахилгаан станц зэрэг асуудлуудыг шийдэх гэж байна.