Сүхбаатарчууд “Улаанбаатар марафон”-д нэгдлээ
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа
2018.03.26

Сүхбаатарчууд “Улаанбаатар марафон”-д нэгдлээ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомын аян Сүхбаатар дүүрэгт амжилттай явагдаж байна.

Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нутгийн захиргааны байгууллага, боловсролын байгууллага, их дээд сургууль, аж ахуйн нэгжүүд гэсэн чиглэлээр 4 цомыг аялуулж байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Боловсролын хэлтэст цомыг түүчээлэн хүлээлгэн өглөө.

Албан байгууллага, иргэд та бүхнийг “Улаанбаатар марафон-2018”-д өргөнөөр хамрагдан идэвхитэй оролцохыг уриалж байна