​Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагууд шагналаа гардлаа
2017.12.22

​Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагууд шагналаа гардлаа

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулсан хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага шалгаруулах болзлын дагуу 25 байгууллага материалаа ирүүлснээс, хүүхэд, гэр бүлд чиглэсэн бүтээлч, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд үзүүлэн талархлыг хүлээж чадсан:

  • СБД-ийн 5 дугаар хороо /Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо/
  • 71-р сургууль /Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль/
  • 59-р цэцэрлэг /Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг/
  • “ Гүүд Нэйборс” ТББ/Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага/
  • “Хүүхдийн урлан бүтээх төв” /Хүүхэд, гэр бүлд ээлтэй соёлурлаг, үзвэр үйлчилгээний байгууллага/
  • “Аз хур”ХХК /Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний байгууллага/
  • “Тод оймс” /Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага/-ууд шагналаа гардлаа.

Шагналыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа гардуулж, хүүхэд, гэр бүлийн төлөө хийсэн ажлаараа дүүрэгтээ тэргүүлсэнд баяр хүргэж, нийслэлийн шалгаруулалтанд нь амжилт хүслээ.