Одонтой ээжүүдээ баярлуулав
2018.03.07

Одонтой ээжүүдээ баярлуулав

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой 7500 ээжээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой 7500 ээжээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээг алдарт эхчүүд маань хүсэн хүлээдэг баяруудын нэг нь гэдгийг онцолж, бүгд талархсанаа илэрхийлж байлаа. Одонтой ээжүүддээ үндэсний урлагийн “Түмэн эх” чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолтоор бэлэг барилаа. 
Дүүргийнхээ нийт эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.