“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа ирэх 5 сард болно
"Хүүхдэд зориулав" үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнээ танилцуулна
2018.03.27

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа ирэх 5 сард болно

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн тавдугаар сарын гуравдахь долоо хоногт зохион байгуулж байхаар тогтов.

Энэ нь хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг хүүхдүүдэд төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг зорилготой юм.