Туршилт, шинжилгээний команд штабын сургуулийг зохион байгуулж байна
2018.04.13

Туршилт, шинжилгээний команд штабын сургуулийг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Болзошгүй газар хөдлөлтийн үеийн Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжүүдийн удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд туршилт, шинжилгээний команд штабын сургуулийг зохион байгуулж байна.

Онцгой байдлын байгууллагын бүтцийн нэгжүүдийн харилцан ажиллагааг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн үед гэнэтийн ослын удирдлагын системийн хүрээнд ажиллах боломжийг судлах, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшигтай тэмцэх удирдлагын баримт бичгийг тодотгох, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журмыг хэрэгжилтийг хангах зорилготой тус команд штабын сургуульд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт алба хаагчид өглөөний 04:00 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор цугларч, өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Туршилт, шинжилгээний команд штабын сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн үед гэнэтийн ослын удирдлагын ситемийн дагуу ажиллах боломжийг судлах, хүндрэл бэрхшээлийг тогтоох, туршиж үзэх, ажиллах зохицуулалтад дүн шинжилгээ хийх, бүтэц нэгжүүдийн харилцан ажиллагааг боловсронгуй болгох, үүрэг чиглэлийг тодорхойлох, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.