2018.04.16

Улаанбаатарт амьдарч байгаа хүүхэд орон нутгийн хүүхдээс 40%-р бага уушигны багтаамжтай

Улаанбаатар хотын  хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг цогц бодлогоор нь шийдэхийн тулд  хамгийн эхлээд агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэйг НҮБ-ын зөвлөмжид тэмдэглэжээ. Улаанбаатарт амьдарч байгаа 5 хүртэлх насны хүүхэд  уушгины үрэвсэлд хамгийн их өртөж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийлэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Ялангуяа  Жирэмсэн эхчүүд олон бэрхшээлтэй тулгарч байна.  Тухайлбал: Хүүхэд  дутуу төрөх, амьгүй , жин дутуу төрөх гэх мэт.  Агаарын бохирдлын хор уршгаас хүүхдүүдээ, жирэмсэн эхчүүдээ хэрхэн  хамгаалах вэ? гэсэн асуудалд нэн тэргүүнд  анхаарах хэрэгтэй.

Утаагаар амьсгалсан уушги гэмтэх, улмаар багтаамжны үзүүлэлт буурах шалтгаан болсоор байгаа юм.