2018.04.18

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар гурван талт үндэсний хороог хуралдуулах шаардлагатай

МҮЭХ-оос Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороог тодорхой асуудлаар яаралтай хуралдуулах саналыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам  болон Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороонд хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой хариу ирээгүй байна.  Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороог яаралтай хуралдуулах тодорхой хэд хэдэн шалтгаан байгааг МҮЭХ-оос онцоллоо.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг МУ-ын засгийн газар УИХ-д өргөн барьсантай холбогдуулж, тодорхой маргаантай байгаа асуудлуудаар үндэсний хороо нэн даруй хуралдах ёстой гэж үзэж байна.  Ялангуяа өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа МУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг дордуулсан хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан байгаа.