Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд Уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэй ажилчдын чуулга уулзалт Орхон аймагт зохион байгуулагдлаа. 400 гаруй уурхайчин бүсгүйчүүд хамтдаа чуулсан юм.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Өнөөдрийн чуулган бол МУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн гол асуудлыг хэлэлцлээ. Энэ чуулганаас тодорхой шийдвэр гарна.
Эмэгтэйчүүд чуулганаараа тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, уул уурхайн салбарынхаа хөгжлийн хандлагыг мэдэрч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна гэдгээ илэрхийлэв.