Мэргэжлээрээ өсөн дэвших боломжуудыг танилцууллаа
2018.05.02

Мэргэжлээрээ өсөн дэвших боломжуудыг танилцууллаа

АССА хөтөлбөрөөс ММНБИ-ийн дэд захирлаар батлуулсан хуваарийн дагуу нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудад АССА-ийн талаарх мэдээлэл, мэргэжлийн мэдлэгээ нэмэгдүүлэх боломж, АССА-д хэрхэн суралцах, Английн BPP, Малайзын Help их сургуульд дан болон хосолсон программын сургалтад хэрхэн хамрагдах талаар мэдээлэл хийлээ.  

Оюутнууд мэдээлэл сонслоо

Дээрх мэдээллийг Отгонтэнгэр их сургууль, ХААИС, МҮИС, Хүмүүнлэгийн их сургууль, ОУЭЗБДС, Улаанбаатар Эрдэм их сургуулиудын “Мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүйн сургалт”, төгсөх ангийн оюутнуудад зориулсан “Мэргэжил сурталчилах өдөрлөг” зэрэг чухал арга хэмжээний үеэр хийсэн бөгөөд энэ ажлын үр дүнд оюутнуудад мэргэжлээрээ өсч хөгжих мэдээлэлтэй танилцан, АССА клуб байгуулан ажиллаж, цаашид мэдээлэл, мэдлэгээ хуваалцах боломжийг бүрдүүлснээс гадна ММНБИ-ийн санал болгосон хоёр төрлийн сургалтын хувилбараас хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дэмжиж ажиллах сургуулиудтай хамтарч ажиллахаар боллоо.